loading

Оньс Плас

app store    play store

Яагаад Оньс Пласыг сонгох ёстой гэж?

illustration

- Бараагаа нэг бүрчлэн бүртгэж болно.
- Үнийн дүнгээр борлуулалтаа хийх боломжтой.
- НХАТ тооцно /Нийслэл хотын албан татвар/
- Буцаалт хийх боломжтой.
- Мессэж илгээсэн дугаараа шалгах боломжтой.
- Өдөр, сар, жилээр тайлангаа харах боломжтой.
- НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой.



Танд гар утсаараа хийсэн барааны борлуулалтын тайлан хэрэгтэй байдаг бол ОНЬС ПЛАС танд харуулж өгч чадна.

screen
illustration


Та Нийслэлийн Албан Татвар төлөгч бол хамгийн хялбархан шийдэл бол зөвхөн ОНЬС ПЛАС юм.

Үнэ

25,000₮

Сараар

220,000₮

Жилээр


Бүртгэлээ хийсний дараа та лицензийн эрхээ идэвхжүүлэх /сунгуулах/ -ийн тулд Хаан Банк 5038060153 тоот дансанд гүйлгээний утга хэсэгт нэвтрэх нэр буюу 6-н оронтой тоогоо бичээрэй.

app
app
app
app
app
app
app

Тусламж

Хаана ашиглах боломжтой вэ?

• Жижиг дэлгүүр
• Зах, лангуу түрээс
• Авто угаалга, засвар
• Үсчин, гоо сайхан
• Барилгын материал худалдаа
• Интернэт худалдаа
• Цайны газар
• Бусад үйлчилгээ

- Та татварын албанд бүртгэлтэй татвар төлөгч байх
- Ухаалаг утас, таблеттай байх /Интернэттэй байх - Wifi эсвэл 3G, 4G/
- Bluetooth принтер буюу хэвлэгч төхөөрөмжтэй байх /Принтер харах/

Android үйлдлийн систем
1. Гар утасныхаа Bluetooth-ээ асаана.
2. Хэвлэгч төхөөрөмжөө асаана.
3. Гар утсан дээрх Onis_Printer_*** /Printer гэсэн нэртэй тоо, үсэг / бүхий хэвлэх төхөөрөмжөө сонгоод пин код оруулах талбарт /1234 гэсэн тоо/ оруулна.
4. Гар утсан дээрх хэвлэх төхөөрөмжийн нэрээ PAIR /PAIRED/ хийгээрэй
5. Хэвлэх төхөөрөмж ажиллахгүй бол бусад device –уудыг UNPAIR хийгээд зөвхөн хэвлэх төхөөрөмжөө pair болгоод дахин хэвлээрэй
IOS үйлдлийн систем
1. I phone утсанд холбохдоо Bluetooth ээ асаагаад Оньс апп-ийнхаа хэвлэх товчийг дараарай. Onis_Printer_*** /Printer гэсэн нэртэй тоо, үсэг / бүхий хэвлэх төхөөрөмжөө сонгоод сонгох товч дарж идэвхжүүлээрэй. Принтерийн нэр дээр дарахад хэвлэгдэнэ.

1. Олон утсан дээр ажиллуулж болох уу?
- Тийм, бүртгэлтэй эрхээрээ хэдэн ч утсанд орж болно. Ээлжилж ажиллах шаардлагатай
2. Нэвтрэх нэр нууц үгээ мартсан бол яах вэ?
- Нэвтрэх нэр, нууц үг мартсан гэсэн товчийг дараад, регистрийн дугаараа оруулахад, бүртгэлтэй утасны дугаарт мэссэж ирнэ.
3. Баримтыг зөвхөн цаасаар хэслэх үү?
- Баримтыг цаасаар хэвлэх болон, хэрэглэгчийн и-мэйл хаяг утасны дугаар руу илгээх боломжтой.
4. Хоёроос дээш дэлгүүрт яаж ашиглах вэ?
- Та дахин бүртгэл хийлгээд шинээр нэвтрэх нэр авч төлбөрөө төлснөөр ашиглах боломжтой.
5. Энэ гар утасны аппликейшн хуульд нийцсэн үү?
- Тийм энэхүү аппликейшн нь мөн МУ-ын НӨАТ-ын тухай хууль “НХАТ-ын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн НӨАТУС-ын /урамшууллын систем/ -тэй холбогдон ашиглагдана. ”

Төхөөрөмж