Оньс Шоп програмыг суулгахад тулгарч болох санамж
2. .NET FRAMEWORK 4.6.1 нэмэлт програм суулгах
3. NSSM задалж байна - NSSM амжилтгүй боллоо!!! NSSM суулгаж чадсангүй.
Энэ санамж нь NSSM нь дутуу татагдсан эсвэл татагдаагүй үед гарна. Үүнийг засахын тулд: 1. Computer > Local Disk (C) > Program files > OnisShop > NSSM гэсэн zip файлыг устгана. 2. Дэлгэцэн дээрх Оньс Шоп програмаа дахин уншуулна (ачааллуулна).
4. API задалж байна. Интерфейс үүсгэх амжилтгүй боллоо!!!
Уг санамж нь redist 2013 болон redist 2015 гэсэн програмуудын нэг нь суугаагүй эсвэл алдаатай үед гарна. Redist 2013 болон redist 2015 нь дутуу суувал: 1. Та өөрийн компьютерийн Соntrol panel > Programs руу орон Visual C++ Redistributable-ийн бүх хувилбаруудыг устгана.2. Компьютерийн дэлгэцэн дээрх Оньс Шоп програмаа дахин уншуулна (ачааллуулна).
5. Хүснэгтүүдийг бэлдэж байна. Өгөгдлийн сан үүсгэх амжилтгүй боллоо!!!
6. Pos Api задалж байна. Pos Api амжилтгүй боллоо!!! Pos Api суулгаж чадсангүй.
Уг санамж нь Pos Api татах үед интернет сүлжээ тасарсан, интернет хэт удаан байгаад дутуу татагдсан үед гарна. Үүнийг засахын тулд: 1.Computer > Local Disk (C) > Program files > OnisShop > API гэсэн zip файлыг устгана. 2. Дэлгэцэн дээрх Оньс Шоп програмаа дахин уншуулна (ачааллуулна). Хэрэв уг санамж дахин гарвал манай лавлах утсанд /7606-0006/ хандана уу!