loading

Оньс Шоп

Жижиглэн худалдаа, дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд зориулсан хамгийн олон шийдэлтэй хялбар КАССЫН ПРОГРАМ юм.
illustration

Яагаад Оньс Шопыг сонгох ёстой гэж?

screen
screen
screen

Үнийн санал

Энгийн

290,000

1 жил

    Харилцагчийн бүртгэл

    Барааны бүртгэл

    Зээлийн бүртгэл

    Татан авалт

    Шошго хэвлэх

    Нэгж борлуулалт

    Түр хадгалах горим

    Хэрэглэгчийн нэмэлт эрх

    Төрөл бүрийн тайлан

    Тооллого хийх гар утасны програм

    Дэлгүүрийн эзний гар утасны програм

Эрэлттэй

450,000

1 жил

    Харилцагчийн бүртгэл

    Барааны бүртгэл

    Зээлийн бүртгэл

    Татан авалт

    Шошго хэвлэх

    Нэгж борлуулалт

    Түр хадгалах горим

    Хэрэглэгчийн нэмэлт эрх

    Төрөл бүрийн тайлан

    Тооллого хийх гар утасны програм

    Дэлгүүрийн эзний гар утасны програм

    Үнэ шалгах, хэвлэх киоскны програм

    Нэмэлт ПОС ҮНЭГҮЙ

Бүрэн

650,000

1 жил

    Харилцагчийн бүртгэл

    Барааны бүртгэл

    Зээлийн бүртгэл

    Татан авалт

    Шошго хэвлэх

    Нэгж борлуулалт

    Түр хадгалах горим

    Хэрэглэгчийн нэмэлт эрх

    Төрөл бүрийн тайлан

    Тооллого хийх гар утасны програм

    Дэлгүүрийн эзний гар утасны програм

    Үнэ шалгах, хэвлэх киоскны програм

    Нэмэлт ПОС ҮНЭГҮЙ

    Бөөний худалдаа

    Урамшуулалт худалдаа

Тусламж

Хаана ашиглах боломжтой вэ?

Дэлгүүрээр дамжин хийгддэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгч нар ОНЬС ШОП ашиглах боломжтой.

• Хүнсний дэлгүүр 6, 8 нэр
• Цайны газар
• Барилгын материал
• Авто сэлбэг
• Авто засвар, угаалга
• Барааны дэлгүүр

Оньс шоп-ын хэрэглэгч болоход танд юу шаардлагатай вэ?

-Та татварын албанд бүртгэлтэй байх
-Кассын төхөөрөмж болон компьютертэй байх
-Хэвлэх төхөөрөмж
-Сканнертай бол бүүр ч хялбар

1. ОНЬС ШОП ГЭЖ ЮУ ВЭ?
- Жижиглэн худалдаа, дэлгүүрийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан хамгийн хялбар шийдэлтэй кассын программ юм.
2. ЭНЭХҮҮ ПРОГРАММЫГ АШИГЛАСНААР НАДАД ҮҮСЭХ БОЛОМЖ ЮУ ВЭ?
- И-Баримтаа хялбар аргаар өгөх
- Бараагаа бүртгэх болон үнийн дүнгээр борлуулалт хийх
- НХАТ тооцох /Нийслэл хотын албан татвар бараа нэг бүрчлэн тооцох/
- Та НӨАТ-аас чөлөөлөгдөх бүтээгдэхүүн борлуулдаг бол чөлөөлөгдөх
- Бараагаа бэлэн сангаас хялбар бүртгэх
- Борлуулалтаа хянах
- Лангууны шошгоо хялбараар хэвлэх
- Орлогоо нэмэгдүүлэх боломж
- Үүрэн холбооны нэгжүүдийг зарах
- Төлбөрийн олон шийдэл гэх мэт боломжуудыг эдлэх болно.
3. ОНЬС ШОП ПРОГРАММЫГ АШИГЛАХЫН ТУЛД ЯМАР ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ ВЭ?
- Та татварын албанд бүртгэлтэй татвар төлөгч байх
- Компьютер эсвэл Кассын машинтай байх
- Интернэттэй байх /72 цагт 1 удаа холбогдохоор байж болно/
- Хэвлэгч төхөөрөмж болон сканнертай байх
4. ОНЬС ШОП ПРОГРАММЫГ ТАТАЖ АВАХЫН ТУЛД ЯМАР НЭРЭЭР ХАЙХ ВЭ?
- Та www.onispos.mn/shop/ гэж ороод татах товчийн дараад суулгана.
5. ОНЬС ШОП ЯМАР ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АШИГЛАГДАХ УУ?
- Та энэхүү программыг Кассын төхөөрөмж болон өөрийн суурин болон зөөврийн ямар ч компьютерт суулган хэрэглээрэй.
6. ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖНИЙ ҮНЭ ХЭД ВЭ?
- Хэвлэх төхөөрөмжийг та 50,000₮ – дээш өөрийн сонголтоор худалдан авах боломжтой.
7. ПРОГРАММ АШИГЛАХАД ИНТЕРНЭТ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
- Тийм. Та интернэтийг 72 цагт нэг удаа холбогдож татварт мэдээлэлээ илгээх боломжтой. Байнгын интернэттэй байж бусад боломжуудыг ашиглана гэдгийг анхаараарай.
8. БАРААГАА ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?
- Барааны сангаас бар кодоо уншуулан бүртгэх
- Өнгөөр ялган бүртгэх
- Борлуулалт хийх явцдаа шууд бүртгэх боломжтой
9. НХАТ-ТАЙ БАРААГ ЯАЖ СОНГОХ ВЭ?
- НХАТ тооцох бараа бол ОНЬС ШОП программ татварын мэдээллээс хамааран автоматаар бодогдоно.
10. ТАЙЛАНГАА ЯАЖ ХАРАХ ВЭ?
- Барааны тайлан, борлуулалтын тайлан, НХАТ-ын тайлангуудыг тус тусад нь харах боломжтой.
11. БУЦААЛТ ЯАЖ ХИЙХ ВЭ?
- Буцаалтыг баримтанд үндэслэн бөөнөөр нь болон хэсэгчилэн буцаах боломжтой.
12. ОЛОН КАССАН ДЭЭР АЖИЛЛУУЛЖ БОЛОХ УУ?
- Тийм, та нэг дэлгүүрт олон касс ажиллуулж болно. Үнэ төлбөргүйгээр ашиглаарай.
13. ХААНА, ХЭН АШИГЛАХАД ТОХИРОМЖТОЙ ВЭ?
- Дэлгүүрийн чиглэлээр бизнес эрхлэгч нарт илүү тохиромжтой. Бүх төрлийн худалдаа , үйлчилгээ эрхлэгч нар ашиглаж болно.
14. ЭНЭ ОНЬС ШОП ПРОГРАММ ХУУЛЬД НИЙЦСЭН ҮҮ?
- Тийм энэхүү ПРОГРАММ нь МУ-ын НӨАТ-ын тухай хууль “НХАТ-ын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн НӨАТУС-ын /урамшууллын систем/ -тэй холбогдон ашиглагдана. ”
15. ЛАВЛАХ УТАСНЫ ДУГААР?
- Та 9009-0889, 7606-0006 дугааруудаар холбогдох боломжтой. Мөн www.onispos.mn ; www.facebook.com/onissystem/ дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
16. ТАНАЙ ОФФИС ХААНА БАЙДАГ ВЭ?
- Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Тусгаар тогтнолын ордны зүүн хойно Сан Бизнес төв 8 давхарт

1. Үйлдлийн системтэй холбоотой санамж
- Хэрэв таны компьютерийн үйлдлийн систем Windows 7 бол үйлдлийн системээ заавал шинэчлэлт (UPDATE) хийх шаардлагатай. Үйлдлийн системээ шинэчлээгүй тохиолдолд програм таны компьютерт суухгүй болохыг анхаарна уу!
2. .NET FRAMEWORK 4.6.1 нэмэлт програм суулгах
- Оньс Шоп програмаас гадна .NET FRAMEWORK 4.6.1-ээс дээш хувирлбарыг та компьютертээ суулгах хэрэгтэй. Уг нэмэлт програмыг суулгах явцад ‘’Blocked’’ гэсэн санамж өгвөл таны компьютерийн үйлдлийн систем тус програмыг дэмжихгүй байгаа бөгөөд та компьютерийнхээ үйлдлийн системийг сольж форматална!
3. NSSM задалж байна. NSSM амжилтгүй боллоо!!! NSSM суулгаж чадсангүй.
- Энэ санамж нь NSSM нь дутуу татагдсан эсвэл татагдаагүй үед гарна. Үүнийг засахын тулд:
1. Computer > Local Disk (C) > Program files > OnisShop > NSSM гэсэн zip файлыг устгана.
2. Дэлгэцэн дээрх Оньс Шоп програмаа дахин уншуулна (ачааллуулна).
4. API задалж байна. Интерфейс үүсгэх амжилтгүй боллоо!!!
- Уг санамж нь redist 2013 болон redist 2015 гэсэн програмуудын нэг нь суугаагүй эсвэл алдаатай үед гарна. Redist 2013 болон redist 2015 нь дутуу суувал:
1. Та өөрийн компьютерийн Соntrol panel > Programs руу орон Visual C++ Redistributable-ийн бүх хувилбаруудыг устгана.
2. Компьютерийн дэлгэцэн дээрх Оньс Шоп програмаа дахин уншуулна (ачааллуулна).
5. Хүснэгтүүдийг бэлдэж байна. Өгөгдлийн сан үүсгэх амжилтгүй боллоо!!!
- Уг санамж нь интернет доголдож програм дутуу татагдсан тохиолдолд гарна. Тиймээс та манай лавлах утсанд /7606-0006/ ажлын өдөр, ажлын цагаар холбогдож програмаа шинээр суулгуулна уу!
6. Pos Api задалж байна. Pos Api амжилтгүй боллоо!!! Pos Api суулгаж чадсангүй.
- Уг санамж нь Pos Api татах үед интернет сүлжээ тасарсан, интернет хэт удаан байгаад дутуу татагдсан үед гарна. Үүнийг засахын тулд:
1. Computer > Local Disk (C) > Program files > OnisShop > API гэсэн zip файлыг устгана.
2. Дэлгэцэн дээрх Оньс Шоп програмаа дахин уншуулна (ачааллуулна).
Хэрэв уг санамж дахин гарвал манай лавлах утсанд /7606-0006/ хандана уу!

1. Өмнө нь өөр систем ашиглаж байсан бол яах вэ?
- Өмнө ашиглаж байсан програмаа салгуулж шинээр Оньс Шоп програмыг ашиглах хүсэлтээ манай байгууллагад бичиж өгөхөд болно.
2. Нэвтрэх нэр нууц үгээ мартсан бол яах вэ?
- Нэвтрэх нэр сэргээх боломжгүй тул та анхааралтай бүртгүүлнэ үү!
- Нууц үгээ мартсан бол нэвтрэх цонхны нууц үг сэргээх хэсгээр зааврын дагуу хийнэ үү!
3. Салбар дэлгүүртэй тохиолдолд яаж ашиглах вэ?
- Одоогоор салбар дэлгүүрт ашиглах бололмжгүй байгаа. Бид програмаа сайжруулах тал дээр тасралтгүй ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
4. Оньс нэрийн өөр бүтээгдэхүүнийг урд нь ашиглаж байсан бол яах вэ?
- Та Оньс Шоп програмаа шинээр татан авч суулгахад л хангалттай.
5. Скайтел-ийн дилер борлуулагч бол хэрхэн дугаараа тохируулах вэ?
- Та Скайтелийн диллерийн дугаараа бүртгүүлэхэд л болно.

Төхөөрөмж